2018-04-10
сонгины ач тус
 Шарсан сонгиныг юунд зориулж ашигладаг вэ? Үнэхээр анагаах чадалтай нь үнэн үү? Сонгино нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бид бүгд мэднэ. Зөгийн балтай шинэхэн сонгины шүүс бронхит, хатгаа, ханиалга дарна. Үрж жижиглэсэн сонгины компресс нь чихний өвчин намдаадаг, тэр ч бүү хэл хөлөндөө сонгино тавихад биеийн өндөр халуун ч бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Шинэхэн түүхий сонгино төдийгүй шарсан сонгино ч тустай гэдгийг тэр болгон мэддэггүй. Халуун хэмд болсон сонгино шим тэжээлээ алдахгүй, харин ч эсрэгээрээ. Жигнэсэн сонгино Жигнэсэн сонгино нь удаан хугацаанд эдгэхгүй байгаа шарханд сайн. Хальстай нь жигнэж шархан дээрээ тавина. Жигнэсэн сонгиноор идээт гүвдрүү эмчилнэ. Бүлээн сонгиныг асуудалтай хэсэг дээрээ 20 минут өдөрт нэг удаа тавина. Идээт гүвдрүү богино хугацаанд арилна. Шарах шүүгээнд жигнэж болгосон сонгино геморрой эмчлэх чадалтай. Сонгиноор жин тавьснаар үрэвслийг дарна, арьс нөхөн төлжих явцыг идэвхжүүлдэг. Жигнэсэн сонгиныг цусны бүлэгнэл муу хүмүүс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэнэ. Цус харвасан эсвэл зүрхний шигдээс болсон хүмүүст өдөр болгон сонгино хэрэглэхийг зөвлөдөг. Чихрийн шижин эсвэл цусан дахь сахарын хэмжээ тогтворгүй байдаг хүмүүст сонгино хэрэглэхийг санал болгож байна. Үндсэн хоолоо амталж эсвэл сонгиныг дангаар нь эмчилгээний зорилгоор ч хэрэглэнэ. Өлөн дээрээ өглөө болгон сонгино идээрэй. Долоо хоногийн дараа гэхэд үр дүн мэдрэгдэж эхэлдэг: жигнэсэн сонгинод агуулагдах сера болон төмөр нь цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлнэ, нойр булчирхай болон элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Цусны өндөр даралттай хүмүүст мөн санал болгодог. Судасны хана цэвэрлэж цус өтгөрөхөөс хамгаална. Жигнэсэн сонгино хүмүүст зүгээр ч нэг таалагддаггүй бололтой, өөрийн онцгой амт болон үйлчилгээгээрээ алдаршжээ. Шарах шүүгээнд болгосны дараа сонгины онцгой амт, үнэрийг ялгаруулах эфирийн тос л үгүй болдог байна. Шим тэжээл хэвээр үлдэнэ. Дунд зэргийн сонгино сонгон авч сонгиноор өөрийгөө эмчлээрэй – микро элементээр илүү баялаг байх болно. Эрүүл мэндэд нэн тустай уг ногооны тухай мэдээллийг найз нөхдөдөө түгээхээ мартаж болохгүй.

Бичсэн: tserennadmid suw101 | цаг: 11:47 | мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax